Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв “Төслийн удирдлага” сэдвээр зохион байгууллаа.
Сургалтыг МУИС-ийн Бизнес консалтинг төвийн захирал, Менежментийн тэнхимийн Дэд профессор Д.Энх-Отгон удирдан явуулж, Төсөл, төслийн амьдралын мөчлөг, төслийн гурвалжин, төслийн менежмент, менежментийн бүрэлдэхүүн, төслийн хугацааг төлөвлөх зэрэг сэдвүүдээр хичээл заав.
Сургалтын үеэр хөтөлбөрт оролцогч багууд шинээр олж авсан мэдлэгээ өөрсдийн хөгжүүлж буй төсөлд хэрэглэх дадлага ажил гүйцэтгэж, хэлэлцүүлэг өрнүүлөв.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
77307730 – 5310