МУИС-ийн багш, ажилтанд зориулсан монгол бичгийн сургалт өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс санаачлан багш, ажилтанд монгол бичгийн сургалтыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран зохион байгууллаа. Сургалт нийт зургаан долоон хоногийн турш үргэлжилсэн ба батламж гардуулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Тус сургалт нь МУИС-ийн 2025-2030 оны стратеги төлөвлөгөөний “Хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх” зорилтыг биелүүлэх болон 2025 оноос төрийн албан хэргийг кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулахтай холбоотойгоор МУИС-ийн багш, ажилтны монгол бичгийн мэдлэгийг сэргээх, сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Монгол бичгийн сургалтыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор О.Дэмчигмаа болон дэд профессор М.Жавхлан нар удирдан явууллаа.

Үндэсний бичиг үсэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож буй багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар