Дотоод сонгон шалгаруулалт | Захиргаа, хүний нөөцийн газар

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР /ДОТООД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ/

 

Ажлын байрны нэр:  Хүний нөөцийн мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • МУИС-ийн хүний нөөцийн бодлого, хөтөлбөр, журмыг хэрэгжүүлэх;
  • Их сургуулийн хэмжээнд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах;
  • Багш, ажилтны санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхэд удирдлагад дэмжлэг үзүүлэн ажиллах, хүний нөөцийн холбоотой тушаал, шийдвэрийн төслийг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн боловсруулах;
  • Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тэтгэмж, тусламжийн холбогдолтой санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх санал боловсруулах;
  • Багш, ажилтны шагнал, урамшуулалтай холбоотой ажлыг хариуцан ажиллах, удирдлагыг мэдээллээр хангах, шагнал урамшууллын нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах;
  • Байгууллагын хүний нөөцийн мэдээллийн санг /цахим болон цаасан/ хариуцах, тогтмол баяжуулах, удирдлага, нэгж, бусад байгууллагыг хүний нөөцтэй холбоотой мэдээллээр хангах;
  • Бусад.

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эрх зүй

Мэргэшил: Хүний нөөц, Хөдөлмөрийн эрх зүй

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар:

  • Компьютерийн хэрэглээний программуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Албан бичиг баримт боловсруулах;
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
  • Ёс зүйтэй, ажлын шаардлагаар олж авсан байгууллага болон хувь хүний талаарх мэдээллийн нууцыг хадгалах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/

Бүртгэл: 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар