Оюуны өмчийн өдөрлөг зохион байгууллаа

Share Button

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэмтэн багш, судлаач, оюутны Оюуны өмчийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, МУИС-ийн Оюуны өмч, инновацын бүтээгдэхүүн болон Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк, Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв “Оюуны өмчийн өдөрлөг”-ийг 2025 оны 05-р сарын 02-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн оюуны өмч, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк (ШУТУБП) ба Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийг сурталчлан танилцуулах үйл ажиллагааг ШУТУБП -ийн хамт олон зохион байгуулав.

Мөн Оюуны өмчтэй холбоотой болон гарааны компанийг бойжуулах, дэмжлэг үзүүлэх талаар зөвлөгөө үйлчилгээ үзүүллээ.

Багш, судлаач, оюутны Оюуны өмчийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор оюуны өмчийн сургалт явуулав. Үүнд: Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл “РСТ мэдүүлэг гаргах, Эрдэм шинжилгээний өгүүллээс патентын мэдүүлэг бичих арга зүй” сэдвээр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Оюуны өмчийн эрх зүй, Оюуны өмчтэй холбоотой гэрээ хэлцэл” сэдвээр хичээл зааж, сургалтад хамтрагдагсад сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Оюуны өмчийн өдөрлөг нь багш, судлаач, оюутнуудад туршилт судалгааны үр дүнгээ Оюуны өмчөөр мэдүүлж, эрхийн хамгаалалт хийлгэж баталгаажуулахын ач холбогдлыг таниулсан үйл ажиллагаа боллоо.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

77307730 – 5310

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар