МУИС-ийн Газарзүйн докторант HAI QUANSHENG “Дэлхийн хойд хагасын ургамлын фенологийн орон зай, цаг хугацааны өөрчлөлтийг зайнаас тандан судлалын аргаар илрүүлэх судалгаа” сэдвээр, докторант HAN JIAXIN “ӨМӨЗО-ы Хянган аймгийн газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй экосистемийн үйлчилгээний үнэ цэн, экологийн ул мөрийг үнэлэх нь” сэдвээр Газарзүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг тус тус хамгаална. Газарзүйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал 2025 оны 06 дугаар сарын 05-ны Пүрэв гарагт 14:00 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 439 тоот танхимд болно.
Газарзүйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл