ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

“Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Инновацийн тухай” хуулийг хэрэгжүүлэх, “эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох” зорилгоор эрдэмтэн судлаачдын дунд инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрдэмтэн, судлаач та бүхнийг төслийн баримт бичгээ боловсруулан энэхүү шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Инновацийн төсөлд тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээ, туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон экспортын болон импортыг орлохуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн төсөл байх;
  2. Эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээл (патент, диссертаци, эрдэм шинжилгээний тайлан г.м)-ээр баталгаажсан туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи;
  3. Зардлын задаргаа, худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгах;
  4. “Инновацийн тухай хууль”-ийн 14, 15-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
  5. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, санхүүжилт 90 хүртэл сая төгрөг, цалингийн зардал төслийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байна;

Дээр дурдсан шаардлагыг хангасан төслийн баримт бичгийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.

 

Холбоо барих утас: 263181, 99043546

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар