“Польш улс эдүгээ Европын холбоог даргалж буй үеийн чиг хандлага, Монгол-Польшийн харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Их сургууль болон Улаанбаатар дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран “Mongolia and the European Union: Perspective of the Polish Presidency in the Council of the European Union” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь Польш Улс Европын Холбооны Зөвлөлийг даргалж байгаа болон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Польш, Монголын улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж зэрэг сэдвийг хөндсөн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болов.

 

Бага хуралд Варшавын Их сургууль, Ягеллоны Их сургууль, Вроцлавын Их сургууль, Краковын Хөдөө аж ахуйн Их сургууль, Варшавын Вистула Эдийн засаг, бизнесийн Их сургууль зэрэг польшийн нэр хүндтэй их дээд сургуулиудын төлөөлөл болон монголын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл тавилаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар