МУИС, Монгол Улсын Филармонитой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь суралцагч, багш, ажилтны соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн талаас МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Оюутны хөгжлийн газрын дарга Д-р Б.Цэцэнцолмон, Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Чинзориг нар оролцлоо.
Монгол Улсын Филармони талаас захирал С.Баттулга, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г. Алтан-Од, Уран бүтээлийн хэлтсийн дарга З.Хосбаяр, Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Г.Маралмаа, маркетингийн менежер Х.Сарангэрэл нар оролцсон юм.