“Англи хэлний мэргэшлийн төв” нээгдлээ

Share Button

АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Боловсролын Яамнаас санаачлан МУИС дээр “Англи хэлний мэргэшлийн төв” МУИС-ийн Номын санд албан ёсоор нээлтээ хийлээ. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, АНУ-с Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани, ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Энди Баттсон, Австралийн ЭСЯ-ны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, ХУС-ын дэд захирал Г.Элдэв-Очир, Америкийн олон улсын Боловсролын зөвлөл, Энх тайвны корпусын мэргэжилтнүүд, МУИС-ийн англи хэлний багш нарын төлөөлөл оролцлоо.

Тус төв нь Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг англи хэлт орнуудын мэргэжилтнүүд 200 гаруй монгол багш, мөн англи хэлний багш мэргэжлээр төгсөх оюутнуудад туршилт сургалтуудыг 3 сарын хугацаанд явуулсан байна.

Англи хэлний мэргэшлийн төв нь дэлхийд өрсөлдөхүйц англи хэлний мэдлэг, чадвартай Монгол багш, төрийн албан хаагчдыг бэлтгэх, бүх нийтийн англи хэлний боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, их дээд сургуулиудад одоо хэрэгжиж буй англи хэлний хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулахад нь туслалцаа үзүүлэх, суралцахуйн үр дүнг баталгаажуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар