МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Ажлын байрны нэр: Бодлогын судалгааны лабораторийн менежер
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Магистраас доошгүй дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Бизнесийн удирдлага, эдийн засаг, математик, эрх зүй Ахисан түвшний судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай байх
Мэргэшил: Санхүү, менежмент, нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдаа, эконометрикс, статистик, хэрэглээний математик, хувийн болон бизнесийн эрхзүй
Туршлага: Судалгаа шинжилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил их дээд сургууль, судалгааны байгууллагад ажилласан байх, Ахисан түвшний судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай байх
Ур чадвар:
- Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
- Ахисан түвшний санхүү, эдийн засгийн чиглэлийн судалгааны программ дээр ажилладаг байх
- Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх
Тусгай шаардлага:
- Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
- Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
- Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
- Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
- Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
- Харилцааны соёлтой байх
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны зорилт: МУИС-д ажиллаж буй нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн судалгааны төв, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, замаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд МУИС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон олон улсын байгуул-лагуудтай судалгааны гэрээ хэлцэл байгуулах, сургалт явуулах зэргээр санхүүгийн олон талт эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах; МУИС-ийн удирдлагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №205 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1602