Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газартай хамтран ажиллана

Share Button

МУИС болон Монополын эсрэг газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт талууд 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын түншлэлийг хөгжүүлж, хамтарсан судалгаа, сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Үйл ажиллагаанд МУИС-ийг төлөөлөн ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Нямсүрэн, Монополын эсрэг газрыг төлөөлж дарга Б.Билгүүн, Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиун, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын мэргэжилтэн Д.Буянжаргал нар оролцов.

Санамж бичиг байгуулснаар талууд салбарын мэргэжилтэн, албан хаагчдад зэргийн болон зэргийн бус чадавхжуулах сургалт, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, Өрсөлдөөний тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлуудыг төлөвлөж байна. Санамж бичгийн хэрэгжилтийг хангахын тулд талууд жил бүр ажлын төлөвлөгөө гарган, дүгнэн ажиллахаар шийдвэрлэв.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар