ЯПОН-МОНГОЛЫН “САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
2025 оны 7-р сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Монгол Японы Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг урьж байна.
Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I түвшинг амжилттай төгсөж, II түвшинд элсэн суралцах оюутнуудад зориулагдсан болно. Үүнд:
-
Ой судлал
-
Экологи
-
Ус судлал
-
Хүрээлэн буй орчны инженерчлэл
-
Хүрээлэн буй орчны хяналт, үнэлгээ
-
Биологийн нөөц судлал
-
Хүрээлэн буй орчны зайнаас тандан судлал
-
Хүрээлэн буй орчны хамгаалалтын технологи
Эдгээр чиглэлээр суралцах нийт 30 оюутанд 2024–2025 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдах оюутныг дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулна:
- Сурлагын голч дүн
- Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзлэл
- Төгсөөд тухайн чиглэлээрээ орон нутагтаа тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
- Сурлагын голч дүнгийн тодорхойлолт
- Сонгосон мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцаж, төгсөөд орон нутагтаа 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
- Тэтгэлгийн маягт /Татах/
Материалыг 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл дараах цахим хаягаар хүлээн авна: enkhtaivan_ts@num.edu.mn
Тэтгэлгийн шаардлагыг хангасан, ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн бүх оюутныг өргөдөл гарган хамрагдахыг урьж байна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР