Биеийн тамирын тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ

 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Тэнхимийн туслах ажилтан

ОРОН ТОО: 1 үндсэн

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
  2. Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  3. Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  4. Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  5. Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр

МЭРГЭЖИЛ: МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг төгссөн бол давуу тал болно.

УР ЧАДВАР:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар