МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МУИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ

Албан тушаалын нэр: Физикийн багш, Химийн багш

Орон тоо: Физик-1, Хими-1 /ТҮР/

Албан тушаалын зорилго: Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандартыг суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх.

Албан тушаалын үндсэн үүрэг зорилт:

  1. Албан тушаалын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх.
  2. Цогц чадамж /танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмших амьдрахын арга ухаан/-д суурилсан дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх.
  3. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх.

Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Физикийн багш, химийн багш.

Тавигдах шаардлага:

  • Онол, практикийн өндөр мэдлэгтэй.
  • Сурган хүмүүжүүлэх ур чадвартай байх, судалгааны ажлын арга зүй сайн эзэмшсэн.
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай.
  • Гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн /мэргэжлийн чиглэлээр гадаад ном сурах бичиг ашиглах чадвартай/.
  • Бусдад нөлөөлөх, дэмжих, бүтээлч багаар ажиллах чадвартай.
  • Сэтгэхүйн барилуудыг бүтээлчээр хэрэглэх.
  • Харилцааны соёлтой, өндөр ёс зүйтэй.
  • Багшлах эрхийн үнэмлэхтэй байх.

 Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет.
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй).

Бүртгэл: 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн хичээлийн байрны 113 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас:  96063982

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар