ХБНГУ-ын Гёрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн захирал, Дрездений Техникийн Их Сургуулийн профессор Карстен Вешед түүний Монгол орны биологийн олон янз байдлыг судлах, хамгаалах, оюутан залуучуудыг дагалдуулан сургах, МУИС болон Зенкенбергийн байгалийн түүхийн музейн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн ХҮНДЭТ ДОКТОР цол 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр олгов.
Профессор Карстен Веше нь МУИС-ийн Биологийн тэнхимтэй 2000 оноос эхлэн хамтран ажиллаж, монгол орны хээрийн ургамлын олон янз байдал, бэлчээрийн экологийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж олон залуу судлаачдын магистр болон докторын ажлыг удирдаж эрдмийн замд хөтөлсөн эрдэмтэн, судлаач багш юм.
МУИС-ийн Эрдмийн танхимд болсон уг ёслолд ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, эрдэмтэн, доктор, профессор, багш нар болон Олон улсын судалгааны шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцлоо.