Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс Англи хэлний мэргэшлийн төв (Center of Excellence for English)-тэй хамтран МУИС-ийн багш нарт зориулсан англи хэлний ярианы семинарыг зохион байгууллаа.
Энэхүү семинарын зорилго нь англи хэлээр чөлөөтэй ярьж харилцах ур чадварыг хөгжүүлэх, өдөр тутмын болон мэргэжлийн харилцаанд англи хэл ашиглах дадлыг төлөвшүүлэх, мөн багш нарын хооронд англи хэлээр харилцах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм.
Сургалтыг English Language Fellow хөтөлбөрийн багш Wyndell R. Williams удирдан явууллаа.