Эрхэм хүндэт профессор багш та бүхнийг БНСУ-ын Ахисан Түвшний Судалгааны Чуй Хүрээлэн, МУИС-ийн дэргэдэх Азийн Судалгааны Төв (ARC)-ийн санхүүжилтээр 2025-2026 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төслийн судалгааны хамрах чиглэл:
- Байгалийн шинжлэн ухаан
- Эрчим хүчний технологи
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэл
- Хүрээлэн буй орчин судлал, ногоон технологи
- Нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухаан (Монгол судлал, Соёл судлал)
- Түүх, Археологи, Палеонтологи
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи
Төслийн гол шалгуур үзүүлэлт:
- Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа байх;
- Төслийн үр дүнгээр нэгдүгээр эсвэл холбоо барих зохиогчоор Web of Science JCR, Scopus CiteScore мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүл, монографт бүтээл хэвлүүлэх боломжтой байх;
- Төслийн удирдагч олон улсын мэргэжлийн сэтгүүл, монографт бүтээл хэвлүүлэх чадвартай, МУИС-ийн дотоодын санхүүжилттэй болон ШУТС, ARC-ийн санхүүжилт бүхий хэрэгжсэн төслийн өргүй байх.
Төслийн санал хүлээн авах хугацаа: 2025.10.06-2025.10.24
Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл ТММС (project.num.edu.mn)-ийн ТӨСЛИЙН ЗАР хэсэгт оруулна.
Утас: 75754400~1140/1143
СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГАЗАР