ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК-2025 Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

Share Button
МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Статистик, хэрэглээний математикийн тэнхимийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хэрэглээний математик” эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэрэглээний математикийн ухааны хөгжлийн чиг хандлага, онол практикийн асуудлууд, эдийн засаг, инженерчлэл, нийгэм, банк санхүү, даатгал зэрэг нийгмийн салбаруудад тулгарч байгаа болон тулгарч болох математик асуудлуудыг тодорхойлох, арга туршлагаа солилцох, үр ашигтайгаар шийдвэрлэх, хамтран ажиллахад энэ хурлын ач холбогдол оршино.
Хурлын сэдвийн хамрах хүрээ:
  • Тооцон бодох математик
  • Оновчлол, оновчтой удирдлага, динамик систем
  • Магадлалын онол, статистик
  • Дифференциал тэгшитгэл
  • Математик загварчлал, эрсдэлийн шинжилгээ
  • Логистик, үйлдлийн шинжилгээ, симуляци
  • Их өгөгдөл, машин сургалт дахь математикийн хэрэглээ
Хурлын тов, байрлал: 2025 оны 12 дугаар сарын 06, МУИС-ийн Төв байр, 216 тоот Эрдмийн танхим (Дугуй заал)
Та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд өөрийн сургуулийн багш, судлаачдаа өргөнөөр оролцуулахыг урьж байна. Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг https://www.heregleenii-math.com хаягаас авна уу.
 Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар