“Хичээнгүй оюутан – 2025” тэтгэлэг зарлагдлаа

Share Button

2025-2026 оны хичээлийн жилд “Хичээнгүй оюутан” тэтгэлэгийг  2 төрлөөр олгоно. Уг тэтгэлгийн зорилго нь:

  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих, эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих
  • МУИС-ийн бакалаврын II буюу түүнээс дээш түвшний суралцагчдыг дэмжих, мэргэжлээрээ олон улсын уралдаан, тэмцээн I-III байр эзэлж бусдыгаа манлайлан хичээж буй нийгмийн идэвхтэй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай суралцагчийг дэмжих

Тэтгэлгийн шалгуур:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх,
    • Бакалаврын түвшний хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байх (гэрчилгээний хуулбар хавсаргах),
    • Бакалаврын II буюу түүнээс дээш түвшний суралцагч байх (Оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ ОУ-ын уралдаан, тэмцээнд 1-3-р байр эзэлсэн бол гэрчилгээ болон оролцсон баримт нотолгоог хавсаргах),
  2. Сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх,
  3. Суралцагчийн амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар,
  4. Суралцагч үндсэн мэргэжлээрээ олон улсын уралдаан, тэмцээнд I-III байр эзэлсэн батламж, өргөмжлөл хавсаргах
  5. Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго зорилтын талаар эссэ бичих,

Тэтгэлгийн хэмжээ: 1 сая төгрөг (сургалтын тэтгэлэг)

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бүрдүүлэх материал:
  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийн маягт, татах
  2. Бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх (гэрчилгээний хуулбар хавсаргах),
  3. Дүнгийн тодорхойлолт- (монгол)
  4. Суралцагч байх хугацааны амжилт, нийгмийн идэвх оролцооны баримтыг нэмэлтээр хавсаргаж болно.
  • ОУ-ын олимпиадад I-III байр эзэлсэн суралцагчийн бүрдүүлэх материал:
  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийн маягт, татах
  2. Дүнгийн тодорхойлолт- (монгол)
  1. Суралцагч байх хугацааны амжилт, нийгмийн идэвх оролцооны баримтыг нэмэлтээр хавсаргаж болно.
  2. Суралцагч үндсэн мэргэжлээрээ олон улсын уралдаан, тэмцээнд I-III байр эзэлсэн батламж, өргөмжлөл хавсаргасан байх,
  3. Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго зорилтын талаар эсээ бичих /хүсэлтийн маягтны 15-р хэсэгт бичнэ/

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025 оны 11  дүгээр  сарын 28-ны  өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтын хуулбар материалыг хэвлэж МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Холбоо барих утас: 77307730-1514,  enkhtaivan_ts@num.edu.mn,

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар