Хайж байна...

“Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны эрх олгох сургалт” 3 дахь төгсөлтөө амжилттай хийлээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль нь Гаалийн ерөнхий газартай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 3 дахь удаагийн “Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны эрх олгох сургалт”-ыг 2026 оны 1 дүгээр сарын 5-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус 120 цагийн сургалтад 60 суралцагчийг хамруулж, 57 суралцагчид гэрчилгээ гардуулан өглөө. Гаалийн Ерөнхий газрын Сургалтын төвийн сургагч багш нар, бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын чиглэл хариуцсан албан хаагчид, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн доктор, профессорууд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл зааж гаалийн байгууллагад хэрэгжүүлж байгаа өнөөгийн бодлого, анхаарах асуудлыг суралцагчдад хүргэв.

Цаашид тус сургалт хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлэн явагдах бөгөөд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бодлогын судалгааны лаборатори удирдлага, зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

Төгсөгчдөдөө баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар