Монгол Улсын Их Сургууль нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр, COP17 Ажлын албатай хамтран цөлжилт, газрын доройтлын асуудалд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор “COP17-Залуучуудын Загвар Хуралдаан”–ыг 2026 оны 3 дугаар сарын 4-5-нд зохион байгуулах гэж байна.
Тус хурлаар цөлжилт, газрын доройтлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон санхүүжилт болон технологийн шийдэл зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд салбар хуралдаанууд болох бөгөөд шилдэг шийдэл гаргасан оролцогчдыг шалгаруулж урамшуулна.

Бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 9-ний Даваа гарагийн 17:00 цаг хүртэл орон даяар явагдана.
Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.

