Хайж байна...

Тайванийн Үндэсний Ченчи Их Сургуулийн  (National Chengchi University (NCCU) оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Тайванийн Үндэсний Ченчи Их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Ерөнхий мэдээлэл:

Тайванийн Үндэсний Ченчи Их Сургуулийн цахим хуудас

Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх маягтын жагсаалт, загварууд

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр эсвэл ахисан түвшний өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  2. Гол оноо: 3.0 ба түүнээс дээш
  3. Хэлний түвшин:
  • Англи хэл дээрх хөтөлбөрт суралцах бол  TOEFL iBT 80, IELTS 6.0,  TOEIC 700 эсвэл CEFR B2 эсвэл түүнээс дээш оноотой байх
  • Хятад хэл дээрх хөтөлбөрт суралцах бол   HSK level 4 эсвэл түүнээс дээш оноотой байх. /хэлний онооны батламжийг хавсаргах/

Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:

  1. CV (хөтөлбөрт шалгарсан тохиолдолд энд дарж бөглөнө)
  2. Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  3. Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  4. Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  5. Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
  6. Сүүлийн 6 сард авхуулсан  цээж зураг
  7. Statement of purpose буюу суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ (А4 хэмжээтэй 2 хуудаснаас хэтрэхгүй)
  8. Declaration form буюу мэдэгдлийн маягт (оюутан гарын үсгээ зурсан байна)

Хөтөлбөр: 

  • Хятад болон англи хэлээрх хөтөлбөрийн жагсаалттай энд дарж танилцана уу.
  • Англи хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалттай энд дарж танилцана уу.
  • Сургууль, тэнхимүүдийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Суралцах оюутны тоо:  5

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин нислэгийн билет, дотуур байр, даатгал, бусад амьжиргааны зардлыг суралцагч хариуцна.

1 улирлын зардал (тайванийн доллароор): 

  • Дотуур байр –11000 TWD (кампус дотор), 40,000-100,000 TWD(кампусаас гадна)
  • Хоол хүнс- 35,000-50,000 TWD
  • Нийтийн тээвэр– 6,000-15,000 TWD
  • Ном, сурах бичиг – 5,000-8,000 TWD
  • Боловсролын яамнаас заавал хийлгэхийг шаардсан оюутны даатгал – 237 TWD
  • Нийт – 57,237 -131,737 TWD (кампус дотор), 86,237 – 146,237 TWD (кампусаас гадна)

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 03 сарын 27-ны өдрийн 11:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар