Хайж байна...

БНСУ-ын иргэн, Хүндэт профессор Квон Сонхүний нэрэмжит тэтгэлгийн батламж гардууллаа

Share Button

МУИС-д солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог БНСУ-ын иргэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сонхүний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолыг амжилттай зохион байгуулав.

Уг тэтгэлгийг 6 дах жилдээ олгож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 30 суралцагчид 29 сая төгрөгийн тэтгэлгийг олгоод байгаа юм.

2025-2026 оны хичээлийн жилд тэтгэлэгт хүсэлт өгсөн нийт 21 суралцагчдаас 4 суралцагч тэтгэлгийн эзнээр шалгарлаа.

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд   МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Ундрах,  МУИС-ийн Хүндэт профессор, доктор Квон Сонхүн, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш, профессор Д.Сайнбилэгт, ахлах багш Б.Дулмаа, ахлах багш Л.Хандармаа нар оролцож, шалгарсан суралцагчдад баяр хүргэж, цаашдын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн  батламжийг гардуулан өгөв.

2025-2026 оны хичээлийн жилд тэтгэлэг хүлээн авсан суралцагчид:

  • Очир овогтой Бямбабадам, Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 3-р түвшин
  • Бадарч овогтой Отгончимэг, Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 4-р түвшин
  • Мөнхбат овогтой Уянгадарь, Олон улс, орон судлал (Солонгос) хөтөлбөр, 3-р түвшин
  • Чимэдцэрэн овогтой Баясах, Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 4-р түвшин

Тэтгэлэг хүртсэн суралцагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсье.

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар