Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлж хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг дэмжих зорилготойгоор 32 дахь жилдээ олгож байгаа билээ.
2025-2026 оны хичээлийн жилд уг тэтгэлгийг үргэлжлүүлэн авах болзол хангасан нийт 21 суралцагч 700$-той тэнцэх хэмжээний тэтгэлгийг хүлээн авлаа.

Тэтгэлэг гардуулах ёслолд МУИС-ийн ОХГ-ын дарга Д-р. Б.Цэцэнцолмон, Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Хосокава Такаши, тэтгэлэг хариуцсан менежер Б.Сансармаа, ОХГ-ын ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, мэргэжилтэн А.Пагамсүрэн, Ц.Энхтайван нар оролцов.
Тэтгэлэг гэрдуулах ёслолыг нээж Б.Цэцэнцолмон, Хосокава Такаши (Mr.Hosokawa Takashi) нар үг хэлэв.
Б.Цэцэнцолмон хэлсэн үгэндээ МУИС-ийн хэмжээнд олгодог 40 гаруй байгууллага, хувь хүний тэтгэлгээс “Сумитомо корпораци”-ийн тэтгэлэг нь хамгийн удаан буюу 32 дахь жилдээ үргэлжилж байгаа, мөн нэг оюутанд нэг удаа олгодоггүй, үргэлжүүлэн олгодгоороо чухал тэтгэлгийн нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрээр тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргээд, тэтгэлгийнхээ үр ашгийг нь гаргаж, амжилттай суралцвал хойч үеийн оюутнууддаа боломж нээх тухай дурдав.

Хосокава Такаши (Mr.Hosokawa Takashi) хэлэхдээ:
Эрхэм хүндэт та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Би Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хосокава байна. Энэ жил ахин та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Өнөөдөр би ганцхан зүйлийн талаар ярихыг хүсэж байна. Манай компанийн тэтгэлгийн хөтөлбөр нь та бүхнийг оюутан байх хугацаанд дэмжих зорилготой бөгөөд тэтгэлэгт хамрагдаж эхэлснээс төгсөх хүртэл олгодгоороо онцлогтой юм. Гэхдээ тэтгэлгийг үргэлжлүүлэн хүртэхийн тулд тухайн суралцагч нь хичээл сурлагадаа чин сэтгэлээсээ шамдан суралцаж байх шаардлагатай бөгөөд энэхүү шалгуурыг хангахгүй тохиолдолд олголтыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн журамтай. Тус шалгуур нь GPA 3.0 ба түүнээс дээш байх явдал юм. Та бүхэн ирэх хичээлийн жилд ч мөн тэтгэлгээ үргэлжлүүлэн авахын тулд хичээлдээ хичээнгүйлэн суралцаарай гэж хүсье. Ирэх жил мөн энд та бүхэнтэй дахин уулзахыг чин сэтгэлээсээ тэсэн ядан хүлээж байна. Анхааралтай сонссонд баярлалаа.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдад сурлагын амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

Мөн тэтгэлэг хүлээн авсан суралцагчдыг төлөөлөн МТЭС-ийн 2-р түвшний суралцагч М.Манлай талархлын үг хэлж, үргэлжлүүлэн хамрагдаж буй суралцагчдын хамт видео бичлэгээр талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлэв.

ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДЫН НЭРС
| № | Овог | Нэр | Сургууль | Хөтөлбөр | Түвшин |
| 1 | Болд | Болортуяа | ШУС-БУС | Хими | 4 |
| 2 | Нямсүрэн | Додмаа | ШУС-НУС | Сэтгэл судлал | 4 |
| 3 | Мягмардорж | Хулан | ШУС ХУС | Олон улс, орон судлал (Солонгос) | 4 |
| 4 | Батбаяр | Батцэцэг | ШУС НУС | Сэтгэл судлал | 4 |
| 5 | Батчулуун | Аминцэцэг | ШУС-БУС | Аялал жуулчлал | 3 |
| 6 | Давхарбаяр | Мишээл | ШУС НУС | Сэтгүүл зүй | 3 |
| 7 | Ганбаатар | Номин-Эрдэнэ | ШУС НУС | Сэтгүүл зүй | 2 |
| 8 | Наранбаатар | Мөнхжаргал | УТСОУХНУС | Олон улсын харилцаа | 4 |
| 9 | Алтанхуяг | Наранхишиг | УТСОУХНУС | Олон улсын харилцаа | 3 |
| 10 | Даваадорж | Саруул | УТСОУХНУС | Олон улсын харилцаа | 3 |
| 11 | Ганбат | Гантулга | УТСОУХНУС | Улс төр судлал | 2 |
| 12 | Сэнгэсамба | Бадамгарав | МТЭС | Програм хангамж | 4 |
| 13 | Мөнхбат | Манлай | МТЭС | Электроникийн инженерчлэл | 2 |
| 14 | Мөнхцэцэг | Үүрийнтуяа | ХЗС | Эрх зүй | 5 |
| 15 | Ганболд | Номин | ХЗС | Эрх зүй | 5 |
| 16 | Батсайхан | Анударь | ХЗС | Эрх зүй | 5 |
| 17 | Төмөрбаатар | Дөлгөөн | ХЗС | Эрх зүй | 5 |
| 18 | Лхагвасүрэн | Даваажаргал | БС | Менежмент | 3 |
| 19 | Цэвээнжав | Эрдэмбуян | БС | Санхүү | 3 |
| 20 | Нарангэрэл | Мөнх-Ариун | БС | Худалдаа | 2 |
| 21 | Сайнцог | Энхтуул | БС | Худалдаа | 2 |
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
СҮМИТОМО КОРПОРАЦИЙН УЛААНБААТАР ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

