Хайж байна...

Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” нэгдсэн форум, өдөрлөг болно

МУИС

2026-04-16 09:00 - 2026-04-16

Соёлын төв өргөө

Share Button

Техник технологийн хурдацтай хөгжил хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэх, залуучуудын ажил мэргэжлийн сонголтыг дэмжих зорилготой “Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” форум, хөдөлмөрийн яармаг 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Боловсролын яам
  • МУИС
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хамтран зохион байгуулагч: ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС.

Ивээн тэтгэгч: ХААН БАНК

Форумын гол зорилго нь цахим шилжилт болон хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэлтэй ажлын байрны шинэ сорилтуудад хариу арга хэмжээ авах, бодлогын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, оюутан залуусыг сургуулиас хөдөлмөрийн зах зээлд шилжих үйл явцыг дэмжихэд чиглэж байна.

Өдөрлөгийн хөтөлбөр:

08:30-09:00  Бүртгэл

09:00-09:05  Нээлтийн үг МУИС-ийн Ректор Профессор Б.Очирхуяг

09:05-09:15  Нээлтийн мэндчилгээ (Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;     Боловсролын яам)

09:15-09:20 Урлагийн мэндчилгээ Соёл урлагийн их сургууль

09:20-09:35 Үндсэн илтгэл 1:  Хиймэл оюун ухааны хөгжил бидний ажил, хөдөлмөрт   хэрхэн нөлөөлөх вэ? Олон улсын нөхцөл байдал

09:35-09:50 Үндсэн илтгэл 2: Хиймэл оюун ба ажлын байрны сорилт МУИС-ийн  Мэдээлэл, технологи, электроникийн сургуулийн багш, Дэд профессор Г.Амарсанаа

09:50-10:30 Хэлэлцүүлэг 1. “Цахим шилжилт ба ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах нь” (Ажил олгогчийн төлөөлөл, МУИС, ШУТИС, СУИС-ийн төлөөлөл)

10:30-11:10 Pecha kucha (Ажлын байранд тавигдах ур чадвар, боломж, ажил  олгох, цалинтай дадлага, карьер төлөвлөх боломж, зөвлөгөө өгөх чиглэлээр 4 төрлийн илтгэл)

11:10-11:50 Хэлэлцүүлэг  2. “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр  эрхлэлт” (Панелист: Залуу бизнес эрхлэгч, Старт-Ап төлөөлөл 3, ХААИС, МУБИС, АШУҮИС- ийн оюутны төлөөлөл 3 хүн)

11:40-12:00 Хөдөлмөр халамж үйлчилгээний бодлого, үйл ажиллагаа (ХХҮЕГ-  ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай)

12:00-12:10 Карьер хөгжлийн төвийн танилцуулга-МУИС

12:10-12:20 Урлагийн тоглолт

12:20-12:35 Судалгааны үр дүнгийн танилцуулга: “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”

12:35-13:30 ААНБ-ын танилцуулга (Топ аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн  бодлого үйл ажиллагаа, интерншип)

13:30-13:40 Дүгнэлт, хаалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар