МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, Зориг сан хамтран суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогч байгууллагуудтай холбох зорилгоор танилцах аялал, сургалт, уулзалт өдөрлөгийг сар бүр зохион байгуулдаг.

Энэ хүрээнд банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад салбарын бодит орчин, ажлын байрны онцлог, карьерын боломжийг танилцуулах зорилгоор ХААН Банктай хамтран салбарын мэргэжилтнүүдийг урьж, сургалт, уулзалтыг 3 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Оролцогчид банк, санхүүгийн салбарын бодит туршлага, карьерын чиглэл, зөөлөн чадварын талаар үнэ цэнтэй мэдээлэл авч, цалинтай дадлага болон бодит өгөгдөл ашиглах боломжуудтай танилцлаа.

Мөн ХААН Банкны төв оффистой танилцах 2 удаагийн аяллыг 3 дугаар сарын 12,31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Аяллын үеэр оюутнууд ХААН Банкны бүтэц, үйл ажиллагаа, банкны үйлчилгээний бодит орчинтой танилцаж, банкны салбар дахь суурь ажлын байр, цалинтай дадлагын хөтөлбөр, ярилцлагад бэлтгэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл авлаа. Оролцогчдын сонирхсон асуултад хариулах Q&A хэлэлцүүлэг өрнөж, банкны үйл ажиллагаа, карьер хөгжлийн боломжийн талаар бодит мэдээлэл авах боломж бүрдсэн юм.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

