Монгол Улсын Их Сургууль болон БНСУ-ын Жежү Үндэсний Их Сургууль (ЖҮИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд ЖҮИС-ийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
- Солилцооны хөтөлбөрийн брошур
- Солилцооны хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалавр эсвэл ахисан түвшний өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй төлөвийн суралцагч байх
- Голч дүн 2.64 болон түүнээс дээш байх
- Солонгос хэл, соёлыг өндөр хэмжээнд сонирхон судалдаг байх
- Жежү Үндэсний Их Сургуулийн солонгос хэлний бэлтгэл ангид суралцах бол солонгос хэлний мэдлэггүй байж болно
- Солонгос хэлний албан ёсны шалгалтын батламжийн шаардлага заагаагүй ч Солонгос хэл дээрх академик хөтөлбөрийн хичээлийг сонгон суралцах бол TOPIK 3-р түвшнөөс дээш хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. (Тус их сургуулийн ихэнх хичээл солонгос хэл дээр явагддаг тул)
- Англи хэл дээрх цөөн тооны хөтөлбөрийг мөн сонгон суралцах боломжтой.
Бүрдүүлэх материал: Шаардлагатай баримт бичгийн жагсаалт-ыг харна уу.
- Оюутан солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягт/: Англи эсвэл Солонгос хэл дээр байх ёстой (Гарын үсэг зурж, зураг хавсаргасан)
- Сургалцах төлөвлөгөө: Англи эсвэл Солонгос хэл дээр байна
- Тодорхойлох захидал
- Эрүүл мэндийн бичиг
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Сүүлийн 6 сард авхуулсан цээж зураг (хэвлэмэл болон файлаар)
- Англи эсвэл солонгос хэлний албан ёсны шалгалтын батламж (байгаа бол)
- Санхүүгийн баталгаа: Солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаа нэг семестр бол 8 сая вон ба түүнэс дээш, хоёр семестр бол 16 сая вон ба түүнээс дээш дүнтэй байх.
Суралцах хугацаа: 1 -2 улирал
Сургалтын төлбөр, бусад зардал:
МУИС болон ЖҮИС-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцооны хөтлбөрт хамрагдсан суралцагч сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Нислэг, дотуур байр болон амьжиргааны бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна. Зарим зардлын дүнгээс дурдвал:
- Дотуур байрны зардал: 800,000 – 890,000 вон
- Эрүүл мэндийн даатгал: сарын 76,000 вон
Тэтгэлэгт хамрагдах боломжийг Duo-Korea Fellowship Programme-аас орж танилцаарай.
Хамрагдах оюутны тоо: 5 оюутан
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 04 сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Оюутан солилцооны хөтөлбөрт хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын Оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

