Хайж байна...

“Space, an endless adventure” онлайн лекц зохион байгуулагдлаа

Share Button

МУИС болон Монгол дахь Италийн Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд “Space, an endless adventure” сэдэвт онлайн лекцийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний өмнө Италийн Элчин сайд Жованна Пиккаррета МУИС-ийн удирдлагуудтай уулзаж, боловсрол, судалгаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Үүний дараа нээлтийн үйл ажиллагаа болж, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун нээлтийн үг хэлж, Элчин сайд Ж.Пиккаррета мэндчилгээ дэвшүүлэв.

Лекцийг Европын Сансрын Агентлагийн (ESA) Ирээдүйн авьяастнуудын зөвлөх Эрсилия Ваудо Скарпетта удирдан явуулж, орчин үеийн астрофизик, сансрын шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, хүн төрөлхтний танин мэдэхүйн хязгаарыг тэлж буй шинэ боломжуудын талаар сонирхолтой илтгэл тавив. Уг илтгэл нь сансрын шинжлэх ухааны гүнзгий ойлголтыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэснээрээ онцлог байлаа.

Лекцийн дараа оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, асуулт хариултын хэсэгт идэвхтэй оролцов. Арга хэмжээ Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраагийн хаалтын үгээр өндөрлөв.

Энэхүү лекц нь Монгол, Италийн шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ залуу судлаач, оюутнуудад сансрын шинжлэх ухаанд хандах сонирхлыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байлаа.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар