Хайж байна...

“Газар доор уусган олборлох технологи – 2026” сургалт амжилттай боллоо

Share Button

Жил болгон зохион байгуулагддаг “Бадрах-Энержи” ХХК болон МУИС, ШУТИС-тай хамтарсан “Газар доор уусган олборлох технологи” (ISR technology-2026) сургалтыг 2026 оны 3, 4-р сард амжилттай зохион байгууллаа.

Уул уурхайн салбарт шинэ технологийг нэвтрүүлж байгаа Орано группийн эксперт, мэргэжилтэнүүд, Орано майнинг коллежийн багш нар Франц улсаас хүрэлцэн ирж 10 өдрийн, таван модуль сургалтыг удирдан явууллаа.

Энэ удаагийн сургалтын онцлог нь Орано майнинг болон Бадрах-Энержи компани мэргэжлийн багш нар 5 модуль сургалтынхаа лекцын материалаа ИТС-ийн багш нарт хүлээлгэн өгсөн явдал байлаа. Ингэснээр ИТС-ийн хэрэгжүүлдэг “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” хөтөлбөрийн “RMET304. Газар доор уусган олборлох технологи” хичээлийг уг сургалтын агуулгаар зохион байгуулдаг болж, ямар ч хөтөлбөрийн оюутнууд ЧӨЛӨӨТ сонголтоороо судлах боломжтой болж байгаа юм.

Энэхүү сургалтанд МУИС, ШУТИС-ийн Геологи, Геофизик, Цөмийн инженерчлэл, Химийн инженерчлэл, Химийн боловсруулалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийн 42 оюутан залуус оролцсон юм.

Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагааг 2025.03.12-ний өдөр ШУТИС-д, хаалтын үйл ажиллагааг 2024.04.24-ны өдөр МУИС дээр зохион байгуулж, суралцагчдад Сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар