Хайж байна...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2026.05.01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал док.проф. Х.Сэлэнгэ хэлэлцүүлгийг нээн үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хууль ба Цэцийн бүрэн эрх” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тус хэлэлцүүлэгт хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульч, эрх зүйчид өргөнөөр оролцсон бөгөөд Цэцийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар олон чухал санал, шүүмж солилцож, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Монгол Улсад үндсэн хуульт ёс хэрэгжиж, Үндсэн хуулийн хяналтын эрх зүйн орчныг сайжруулахад энэхүү хэлэлцүүлэг нь үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар