Хайж байна...

“Public Science” подкастын тоног төхөөрөмж

Share Button

МУИС нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээх, нийгмийн нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор “Public Science – Нийтийн шинжлэх ухаан” подкаст бэлтгэн, олон нийтэд түгээхээр бэлтгэж байна. Уг үйл ажиллагааг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслөөс дэмжиж, МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн Дижитал профессор студид подкастын зориулалт бүхий дараах тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Үүнд:

  • Rode брендийн подкаст микрофон болон тогтоогч, 3 ширхэг
  • Rode брендийн мэргэжлийн дуу холигч, 1 ширхэг
  • Sony брендийн подкаст чихэвч, 3 ширхэг
  • Rode брендийн утасгүй микрофон, 3 ширхэг

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Дижитал профессор студи

DOMANI төслийн баг

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

 

Нийтлэл бэлтгэсэн: О.Алтансүх, МУИС

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар