Хайж байна...

“Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана

Share Button

“Эрдэнэс Монгол” ХХК болон Монгол Улсын Их Сургууль боловсрол, судалгаа, хүний нөөцийн хөгжил болон инновацын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөгжлийн хэрэгцээнд нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилтан, судлаачдыг бэлтгэх, хүний нөөцийн тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх
  • Судалгаа-үйлдвэрлэл-инновацын уялдааг хангах, салбарын эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хамтран гүйцэтгэх
  • Салбарын нэгдсэн бодлого, стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, боловсронгуй болгоход хамтран ажиллах
  • Гадаадын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох замаар шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэх.

 

Талууд салбарын судалгаа, бодлого стратеги, аналитик тэр дундаа судалгаанд суурилсан үйлдвэрлэлийг бий болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлтэй холбох, шинэ технологи болон нэмүү өртөг бүтээх, чадвартай мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх нь үндэсний хэмжээний стратегийн ач холбогдол бүхий салбаруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Хамтран ажиллах санамж бичгийн нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулан баталж, хэрэгжилтийг үе шаттайгаар эхлүүлэх болов.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа Эрдэнэс үйлдвэр технологийн парктай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхлэсэн проректор Ц.Баатарчулуун, Эрдэнэс үйлдвэр технологийн паркийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар  үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар