Хайж байна...

МУИС-ийн Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан “Хамтдаа ярилцъя” сэдэвт сэтгэл зүйн уулзалт боллоо

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг хадгалах, хамгаалахад чиглэсэн “Хамтдаа ярилцъя” ээлжит сэтгэл зүйн бүлгийн уулзалт, зөвлөгөөг зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалт зөвлөгөө нь суралцагчдын амьдралын зорилго, сэтгэл зүйн тэнцвэртэй байдал, өөрт тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлуудын талаар нээлттэй ярилцах боломжийг бүрдүүлснээрээ чухал үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

Уулзалтын үеэр оролцогчид:

  • Өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн туршлага, бодол санаагаа хэрхэн харилцан хуваалцах
  • Ирээдүйн хүсэл зорилго, мэдрэмжээ зураг, барималаар илэрхийлэх гэсэн байдлаар идэвхтэй оролцов.

“Хамтдаа ярилцъя” бүлгийн уулзалт, зөвлөгөө нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад  нийгэмших, сэтгэл зүйн дэмжлэг авах боломжтой орчны нэг болдог тул цаашид тогтмол зохион байгуулагдана.

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар