Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль Азийн бүсийн программчлалын олимпиадыг зохион байгуулах хорооны ивээл дор Монголын Оюутны Үндэсний Программчлалын XVI Олимпиадыг 2026 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн олимпиад нь хэд хэдэн онцлогтой болж өнгөрөв. Анх удаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон болон “Мазаалай судлах, хамгаалах төв”-тэй хамтран ажилласан нь онцлог байлаа.



1-р байр – Алтан медаль
Монгол Улсын Их Сургуулийн Алманцаг^3 баг
- Дасгалжуулагч багш МТЭС, МКУТ багш Г.Багаболд
- Компьютерын ухаан 1-р түвшин Нямдаваа Номин-Эрдэнэ
- Компьютерын ухаан 2-р түвшин Жамъянгарав Тамир
- Компьютерын ухаан 3-р түвшин Билгүүн Дугаржанцан
2-р байр – Мөнгөн медаль
Монгол Улсын Их Сургуулийн Treaple баг
- Дасгалжуулагч багш МТЭС, МКУТ багш Г.Багабалд
- Компьютерын ухаан 2-р түвшин Э.Энхтүвшин
- Компьютерын ухаан 2-р түвшин Б.Бат-Оргил
- Хэрэглээний математикийн 1-р түвшин М.Түвшинбаяр
3-р байр – Хүрэл медаль
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн MUST-3 баг
- Дасгалжуулагч багш ШУТИС-МХТС Э.Батцэцэг
- Программ хангамж П.Билгүүнтөгөлдөр
- Кибер аюулгүй байдал М.Мөнхбагана
- Компьютерын ухаан Э.Мөнхтулга
Олимпиадад түрүүлсэн баг нь Ази тивийн 51 дүгээр олимпиадад оролцоно.
EБС-н болон хөгжүүлэгч инженерүүдийн багууд энэ олимпиадад одтой багаар оролцдог бөгөөд EБС-н 4, инженерүүдийн 2 баг оролцож Оюунлаг сургуулийн баг түрүүллээ. Тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител” корпораци, ивээн тэтгэгчээр Suriy, Анд Глобал, Jamo Grand, Mirai Technologies, Тэнгэр ТВ, Unlock Capital, Unread компаниуд ажилласан. Мөн Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Мандах Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран ажиллав.

Олимпиадад оролцсон нийт баг, тамирчид, дасгалжуулагч багш нар, шүүгчид, зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид, хамтран ажилласан байгууллагууд болон сайн дурын оюутнууддаа талархал илэрхийлье.

