МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
ХИМИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Мэргэжил шаардахгүй
Мэргэшил: Шаардахгүй
Туршлага:
- Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай бол сайн;
Ур чадвар:
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS/
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
Гүйцэтгэх үүрэг:
- Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэ, холбогдох нэгжид хүргэх;
- Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
- Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
- Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

