Хайж байна...

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

ХИМИ, БИОЛОГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр: ТЭНХИМИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Орон тоо: 1 /түр/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх
  • Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх
  • Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах
  • Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх
  • Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил:  Шаардахгүй

Туршлага: Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх
  • Ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай байх
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар