Хайж байна...

Санхүү бүртгэлийн газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ГАЗАР

 

Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ

Орон тоо: 1 /түр/

Гүйцэтгэх үүрэг:

  • Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөлсийг байгууллагад мөрдөхөөр баталсан тушаал, журмын дагуу тооцон олгох, тэдгээрийн бүртгэлийн хөтлөлтийг холбогдох стандарт, татварын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, бусад холбогдох хууль, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон журмын дагуу хөтлөн явуулах.
  • Ажилтнуудтай холбоотой үүссэн авлага, өглөг, НДШ-ийн авлага өглөг, ХХОАТ-ын авлага өглөгийн дансны бүртгэлийг хөтлөхийн зэрэгцээ холбогдох байгууллагуудтай улирал бүр холбогдох тооцоо нийлж өр авлагагүй ажиллах.
  • Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой тайлан мэдээ гаргах, хугацаанд нь тайлагнах, зөв, үнэн бодит байдлыг хариуцах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн удирдлага

Мэргэшил: Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн удирдлага

Туршлага: Шаардахгүй

Ур чадвар:

  • Компьютерын болон оффисын тоног төхөөрөмж, технологи сайн эзэмшсэн байх, санхүүгийн программ дээр ажиллах чадвартай,
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Хариуцлага хүлээх,
  • Удирдан зохион байгуулах чадвартай,

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар