Хайж байна...

Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН (ЭРХ ЗҮЙ)

Орон тоо: 1 /түр/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Эрсдэлд суурилсан дотоод аудит, хяналт шалгалтыг холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
  • Бүрэлдэхүүн, салбар сургууль, нэгжийн санхүүгийн болон нийцлийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
  • Бүрэлдэхүүн, салбар сургууль, нэгжид аудитын тайлан нэгтгэх, дүн шинжилгээ хийх, стратеги төлөвлөгөөний биелэлтэд оруулж буй хувь нэмэрт үнэлэлт дүгнэлт гаргах,
  • Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
  • Нэгжийн холбогдох эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах,
  • Хууль тогтоомжид болон МУИС-ийн дотоод аудитын журамд заасан бусад

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эрх зүй, Эдийн засаг, Санхүү, Менежмент

Мэргэшил: Эрх зүй, Эдийн засаг, Санхүү, Менежмент

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, цаашид энэ чиглэлээр ажиллах дур сонирхолтой

Ур чадвар:

  • Дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах чадвартай байх:
  • Хамтран ажиллах, харилцан тохиролцож асуудлыг шийдэх чадвартай, нийтэч, асуудлыг эергээр шийдэх чадвартай байх:
  • Англи хэлний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар