Хайж байна...

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

 

Ажлын байрны нэр: Мэргэжилтэн (Стартап, хамтын ажиллагаа)

Орон тоо: 1 /үндсэн-1/ 

Гүйцэтгэх чиг үүрэг:  

  • Инновацад суурилсан санаа, төслийг стартап болон бойжуулах үйл явцад төлөвлөн, зохион байгуулж тасралтгүй сайжруулах. 
  • Pre-startup төслүүдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх. 
  • Гарааны компани байгуулах, бүртгүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоо тогтоох. 
  • Pre-startup болон гарааны төслүүдийг дотоод, гадаад түнш байгууллага, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, акселератор, хурдасгуур хөтөлбөрүүдтэй холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх 
  • Стартап, инновацын экосистемийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах. 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Дээд, Магистр  болон түүнээс дээш зэрэгтэй байх 

Мэргэжил: Бизнесийн удирдлага, Инновац ба технологийн менежмент, Эдийн засаг, Менежмент, Санхүү, Олон улсын харилцаа, Мэдээллийн технологи  

Мэргэшил: Дээрх мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн 

Туршлага:  

  • Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл-бизнесийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан 
  • Шинжлэх ухаан, технологийн төсөл удирдаж, эсвэл хамтран оролцож байсан, мэдээллийн технологи, байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байсан туршлагатай байх 

Ур чадвар:  

  • Удирдан зохион байгуулах, хамт олныг манлайлах, 
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх,  
  • Ёс суртахуунтай, зарчимч байх,  
  • Академик соёлыг дээдлэх, 
  • Багаар ажиллах, санал санаачилга гаргадаг,  
  • Бүтээлч сэтгэлгээтэй байх. 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет  
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар  
  • НДШ төлөлтийн лавлагаа 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх) 

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. 

Утас: 75754400-1135 

 

Захиргаа, хүний нөөцийн газар 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар