МУИС болон Нагояа их сургуулийн (НИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Нагояа их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Нагояа их сургуулийн цахим хуудас
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий болон зардлын мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний 6 сараар дээш хугацаанд суралцсан, төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Гол оноо: 3.0 ба түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Англи хэл дээрх хөтөлбөрт хамрагдах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485
- Япон хэл дээр хөтөлбөрт хамрагдах бол JLPT-ийн N1/level 1
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Суралцах хугацаа: 1 улирал эсвэл 2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл сургалт, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

