МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2013 оны 4 сарын 24-ний 10.00-14.00 цагт МУИС дугуй заланд амжилттай болж өндөрлөлөө.
Оюутны эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулах комиссын даргаар НШУС-ын Сургалтын албаны эрхлэгч доктор /Ph.D/, дэд профессор Б.Болд-Эрдэнэ, нарийн бичгээр Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор /Ph.D/ Н.Болдмаа, комиссын гишүүдээр НШУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/, дэд профессор Ж.Төртогтох, Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/ Г.Мэндхүү, Философийн тэнхимийн багш, доктор /Ph.D/ Д.Оюунгэрэл, Шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл нар ажиллав. Оюутны эрдэм шинжилгээний хуралд НШУС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор Г.Эрдэнэбаяр хүрэлцэн ирж, нийт илтгэгч нарт амжилт хүслээ.
Хуралд 9 салбарын 10 илтгэл амжилттай хэлэлцэгдсэнээс дараах 3 илтгэл эхний гурван байрыг эзэллээ. Үүнд:
| Байр | Илтгэлийн сэдэв | Илтгэгчийн нэр, анги | Удирдагч багш | 
| I | “Амьдралын утга учрын талаарх А.Адлерийн үзэл, түүний онцлог” 
 | О.Мөнхдэлгэр (Философи-4 анги) | д-р., профессор Р.Дарьхүү 
 | 
| II | “Улс төрийн системийн тогтвортой ажиллагаа нь улс орны хөгжлийн үндэс суурь болох нь” 
 | Б.Батмэнд (УТС-3Б анги) 
 | д-р., профессор С.Базарпүрэв 
 | 
| III | “Өнөөгийн гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ба нийгмийн ажилтны үйлчилгээ” | Г.Болормаа (НА-4 анги) | магистр Ц.Болд | 
НШУС-ийн багш нарын нэрийн өмнөөс нийт илтгэл тавьсан оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.



