Олон улсын эрх зүй ба Уул уурхайн салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцлээ

Share Button

МУИС-ийн ОУХС, ҮТА, ХЗҮХ-ээс хамтран “Олон улсын эрх зүй ба Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 6-р сарын 14-ны өдөр боллоо.

Уг хуралд эрдэмтэн судлаачид, хуульчид  уул уурхайн эрх зүйн орчингийн талаар өөрсдийн санал бодлоо хэлэлцэв. Эрдэм шинжилгээний хурлаар уул уурхайн эрх зүй дэх техник эдийн засгийн үзүүлэлт, уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудал, Монгол улсын уул уурхайн салбар дахь эрх зүйн асуудал, уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, стратегийн ач холбогдол бүхий орд газрын гэрээний эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Уул уурхайн салбарт байгуулсан олон улсын гэрээ, хувиараа алт олборлож буй иргэдийн аюулгүй байдлын тухай, байгалийн баялагийг төрийн өмч болгох, ашигт малтмал эрэх, хайх, олборлох явцдаа байгалийн унаган төрхийг алдагдуулж, нөхөөн сэргээлт хийхгүй байгаа зэрэг олон чухал асуудал хөндөгдөж байгааг ярилцав.

5721_351636538297081_325407631_n

2013614 uul uurkhai hural 063

 

2013614 uul uurkhai hural 116

2013614 uul uurkhai hural 085

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар