Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- МУИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоол
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тогтоол батлагдан гарлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14336
- А.Галтбаяр: МУИС оюутнууд, нийгмийнхээ эрх ашгийг эрхэмлэнэ
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн асуудлаар МУИС-ийн захирал доктор А.Галтбаяр news.mn мэдээллийн сайтад тодруулга өгсөн билээ. Тэрээр МУИС-ийн бүтцийн талаар болон цаг үеийн асуудлын талаар ярилцсан юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14257
- Воронежийн их сургуулийн төлөөлөл Геологи, Математикийн салбарт хамтран хүсэлтэйгээ илэрхийллээ
ОХУ-ын Воронежийн улсын их сургуулийн удирдлагууд МУИС-д айлчилан хамтран ажиллах талаар хэлэлцээр хийлээ. Энэхүү уулзалтад МУИС-ийн захирал А.Галтбаяр, Эдийн засаг, Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа нар болон Воронежийн их сургуулийн захирал Ендовицкий Дмитрий Александрович болон Эдийн засаг, Гадаад бодлого хариуцсан зөвлөх Асеев В.Н нар байлцлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14289
- О.Мөнхбат: МУИС-ийн бүтцийг хөгжлийн чөдөр бус харин чанартай сургалт, судалгаа шинжилгээний хурдацтай хөгжлийн нөхцөл, ташуур болохуйц байдлаар өөрчлөн байгуулах нь зүйтэй
МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Проф О.Мөнхбат МУИС-ийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болон, ямар асуудал хэлэлцсэн талаар ярилцлага өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14229
- Монгол Улсын Их Сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилийн статистик мэдээллийг нийтлэн хүргэж байна.Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=1436
- Дэлхийн энергийн төвөөр эрдэмтэн, судлаачид зочиллоо
Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МУИС-ийн УЗ-ын гишүүн Ш.Цэндболдын санаачлагаар МУИС, МУБИС, УБЭИС, ИЗИС, СЭЗДС, Түшээ дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид болон Монголын оюутны холбооны гишүүдээс бүрдсэн 54 хүний бүрэлдэхүүнтэй баг “Улаанбаатар – Сайншанд – Хамарын хийд – Хүслийн уул” маршрутаар хоёр шөнө, дөрвөн өдрийн аялал зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14276
- “ХЭЛ ШИНЖЛЭЛ-УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ЗАЛУУ ҮЕ“ хурал амжилттай болж өндөрлөлөө
Шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын сургуулиас “Хэл шинжлэл – Утга зохиол – Залуу үе – 2013” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14306
- Удирдах зөвлөлийн оюутны төлөөллийг сонголоо
МУИС-ийн дүрмийн 4.1.3 дахь заалтын дагуу МУИСОХ, Оюутан Конгрессын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар 2013-2014 оны хичээлийн жилд ажиллах Удирдах зөвлөлийн гишүүддээ сонгож баталлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14271
- “УТГЫН ЧИНАДАД ХҮРЭХҮЙ” яруу найргын наадам амжилттай боллоо
МУИСОХ, Оюутны Конгресс, МУИС, ГХСС-ийн Түрэг судлалын тэнхимийн дэргэдэх нүүдэлчдийн утга соёлын “ТАВАН УХААН” клуб, МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “ХОС УЯНГА” нэгдэл хамтран яруу найраг шимтэн сонирхогч нийт оюутнуудынхаа дунд “УТГЫН ЧИНАДАД ХҮРЭХҮЙ” яруу найргийн наадмыг амжилттай сайхан зохиолоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=14246