МУИС-ийн Сэтгүүлзүйн хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Share Button

 MUis2Монгол улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүлзүйн бакалаврын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор магадлан итгэмжлэгдлээ. Бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангасан тул итгэмжлэгдсэн батламж олгосон аж. Тус тэнхимийг хүмүүнлэгийн ухааны чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн таван жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар