Европын холбооны санхүүжилттэй ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөр 2 дахь жилдээ зарлагдаад байгаа билээ. Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь ERASMUS MUNDUS-ын түнш их сургуулиуд бөгөөд зорилтот бүлэг 1-д хамрагддаг юм. Улмаар өнөөдөр GATE хөтөлбөрийн танилцуулах уулзалтыг МУИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулж хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан залуус, багш ажилтанд өгсөн юм.
Уулзалтын үеэр ERASMUS MUNDUS AREAS хөтөлбөрт эрдэм шинжилгээний ажилтан солилцоо буюу staff exchange-ээр нэг сарын хугацаатай ажиллаж, суралцаад ирсэн МСХ-гийн Гүйцэтгэх Захирал д-р Ж.Бат-Ирээдүй хөтөлбөрт хэрхэн хамрагдсан туршлагаасаа оюутан залуус, багш ажилтанд хуваалцаж GATE хөтөлбөрийн талаарх сонирхолтой мэдээ мэдээлэл өгч хөтөлбөрт хамрагдахад голлон анхаарвал зохих зүйлсийн талаарх мэдээллийг өглөө.
Дашрамд дурьдахад ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөрт Азийн орнуудаас 9 их сургууль хамтран ажилладаг бөгөөд нийт 47 хүн энэхүү GATE хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл явагдах юм. GATE хөтөлбөрийн талаарх мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсээс авах боломжтой ба сонирхсон хүмүүс ирж зөвлөгөө болон сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.
GATE хөтөлбөрийн талаарх мэдээлэлийг энд дарж үзнэ үү
Хөтөлбөрийн талаарх веб дээрх нийтлэгдсэн мэдээллийг https://news.num.edu.mn/?p=14612 линкээр үзэх боломтой.
GATE хөтөлбөрийн мэдээллийг JKU эндээс үзэх боломжтой.