Эрасмус Мундус – SAT хөтөлбөр (бакалавр, магистр, докторын болон докторын дараах, ажилтнууд гэсэн төрлөөр тэтгэлэг олгодог) зарлагдлаа. Энэ хөтөлбөрт замын зардал, сургалтын төлбөр, даатгалын төлбөр бүрэн хамрагдсан.
Бүртгэл 2014 оны 1 сарын 31 хүртэл явагдах бөгөөд сургалт 2014 оны 12 сарын 31-нээс өмнө эхэлнэ.
Target group (TG)-ийн ангилал
Target Group 1* (Зорилтот бүлэг 1) |
Target Group 2* (Зорилтот бүлэг 2) |
Target Group 3* (Зорилтот бүлэг 3 |
Түнш Азийн их сургуулийн оюутан, багш | Түнш их сургууль байдаг Азийн улсуудын их сургуулийн багш, оюутан, албан хаагчид | Хөгжиж буй, хүнд нөхцөл байдалд байгаа Азийн түнш улсуудын дүрвэгсдийн статустай болон арьсны өнгө, гарал угсаа, шашин шүтлэг, улс төр, үзэл бодлоор гадуурхагдсан иргэд |
Монгол улсаас SAT хөтөлбөрт хамрагдах хүний тоо болон суралцах түвшин
Суралцах түвшин |
Бакалавр
|
Магистр
|
Доктор
|
Докторын дараах сургалт |
Албан хаагч
|
НИЙТ |
Хугацаа |
5 сар 10 сар |
6 сар 10 сар 24 сар |
6 сар TG2: 10 сар 36 сар |
6 сар TG2: 6-10 сар |
TG2: 1 сар
|
|
Хүний тоо |
4 |
4 |
3 |
2 |
4 |
17 |
Бүрдүүлэх материал:
Бакалавр, магистрийн оюутнууд
- CV, дүнгийн тодорхойлолт болон хүлээн авах сургуулийн шаардлагыг хангах хэлний хэлний мэдлэгийг тодорхойлсон (их сургуулийн гэрчилгээ, ALTE, IELTS, TOEFL) сертификат
- Хөтөлбөрт хамрагдах үндэслэлээ илэрхийлсэн захиа (A4 хэмжээтэй нэг хуудас, англи хэл дээр)
- Гадаад паспортын хуулбар. Паспорт байхгүй бол иргэний үнэмлэхний хуулбар (PDF болон jpg форматаар).
- Суралцах гэрээ (илгээж байгаа болон хүлээн авах сургуулийн удирдагчийн гарын үсэгтэй) Энэ удаагийн (SAT) хөтөлбөрт бакалаврын сургалт байхгүй
Доктор, докторын дараах сургалт
- CV, хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт
- Хэлний мэдлэгийг тодорхойлох сертификат
- Хөтөлбөрт хамрагдах үндэслэлээ илэрхийлсэн захиа (A4 хэмжээтэй 1 хуудас, англи хэл дээр)
- Удирдагч багшийн тодорхойлолт
- Зочин их сургуулийн удирдагч багшийн зөвшөөрлийн бичиг болон урилга
- Гадаад паспортын хуулбар. Паспорт байхгүй бол иргэний үнэмлэхний хуулбар (PDF эсвэл jpg форматаар).
- Судалгааны ажлын хураангуй
Багш, захиргааны албан хаагчид
- Багшилсан/ажилласан туршлага
- CV болон хэлний мэдлэгийг тодорхойлсон сертификат
- Хөтөлбөрт хамрагдах үндэслэлээ илэрхийлсэн захиа (A4 хэмжээтэй нэг хуудас англи хэл дээр)
- Ажлын/судалгааны урьдчилсан төлөвлөгөө
- Хүлээн авагч их сургуулийн зөвшөөрлийн бичиг
- Гадаад паспортын хуулбар. Паспорт байхгүй бол иргэний үнэмлэхний хуулбар (PDF болон jpg форматаар).
* – Хөтөлбөрт хамрагдах үндэслэлээ илэрхийлсэн захиа нь дараах 2 асуултанд хариулсан байх ёстой. Үүнд:
– Эрасмус Мундус хөтөлбөрт хамрагдсанаар таны хувь хүний болон мэргэжлийн түвшинд ямар дэвшил гарах вэ?
– Та энэ хөтөлбөрт хамрагдсанаар улс орныхоо тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ?
Тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл |
Тайлбар |
Бүртгүүлэгч |
Солилцоо |
Солилцооны хугацаа 1, түүнээс дээш семестр байна. Хүлээн авагч сургуулийн хичээл нь өөрийн сургуулийн хичээлтэй дүйцнэ. Зочин их сургуулиас диплом авах боломжгүй боловч хүлээн авагч, илгээгч сургуулиуд гэрээндээ зөвшөөрсөн бол болно. Бүртгүүлж байгаа иргэн тэтгэлэг авах, илгээх сургуулийн дэмжлэгтэй байна. | Зорилтот бүлэг 1-д хамрагдах бакалавр, магистр, докторын солилцооны оюутан байна. |
Зэрэг олгох |
Оюутан хүлээн авагч сургуулиас зэрэг авах бөгөөд өөрийн сургуулиас диплом авахгүй хүлээн авагч орны их сургуулиас диплом авна. | Зорилтот бүлэг 2, 3-т хамрагдах бакалавр, магистр, докторын оюутан байна. |
Хөтөлбөрийг танилцуулах семинарыг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсээс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 14 цагт МУИС-ийн 1-р байрны 206 тоот хурлын өрөөнд зохион байгуулах бөгөөд та бүхэн сонирхсон асуултандаа хариулт авна уу.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.swap-transfer.eu вэбсайтаас авна уу.