Шинжлэх ухаан, технологийн Даегү Геонгбук хүрээлэн засгийн газрын бүрэн тэтгэлэг зарлалаа

Share Button

2140730826_dXmhEBWw_DGIST_logo_announcementШинжлэх ухаан, технологийн Даегү Геонгбук хүрээлэн тэргүүний шилдэг оюутнуудад зориулан засгийн газрын бүрэн тэтгэлэг зарлалаа. Шинжлэх ухаан технологийн Даегү Геонгбук хүрээлэн Засгийн газрын санхүүжилтээр 2004 онд эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн болж анх байгуулагдсан ба 2011 онд магистр, докторын сургалттай болсон. 2014 онд бакалавр, магистр, докторын сургалттай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хичээлүүд бүгд англи хэл дээр явагдана.

Магистр, доктороор төгсгөх чиглэлүүд:

  • Материал судлал
  • Мэдээлэл, харилцаа холбоо
  • Роботик
  • Эрчим хүчний систем
  • Тархи судлал
  • Шинэ биологи

Бүртгүүлэхдээ www.dgist.ac.kr/english- рүү орно уу.

2014 оны намар эхлэх хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 4 сар хүртэл явагдана.

Онлайнаар ярилцлага хийж болно.

2014 оны магистр, докторын хөтөлбөрийн бүртгэл

Ангилал 2014 оны хавар 2014 оны намар Тэмдэглэл
Бүртгэл 12 сарын 2 (Баасан гариг)

12 сарын 26 (пүрэв гариг)

2014 оны 4 сарын сүүлээс 5 сарын эхэн хүртэл 1 удаад нэгээс илүүгүй чиглэлд бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал дүгнэх 2014 оны 1 сарын 8 (Лхагва гариг) 2014 оны 5 сарын сүүлээр Дүн DGIST-ийн вэбсайт дээр тавигдана.
Ярилцлага 2014 оны 1 сарын 13 (Даваа гариг)

1 сарын 15 (Лхагва гариг)

2014 оны 6 сарын эхээр Ярилцлагын хуваарь тэнхимээс хамаарч өөрчлөгдөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэх материал дүгнэх хэсгээс авч болно.

 

Үр дүн 2014 оны 1 сарын 28 (Мягмар гариг) 2014 оны 6 сарын сүүлээр Хөтөлбөрийн шалгаруулалтын дүн DGIST-ийн вэбсайт дээр тавигдана.

 

Суралцах чиглэлүүд

Суралцах чиглэлүүд Магистр Магистр, доктор Доктор
Эрчим хүч, материал судлал Тийм Тийм Тийм
Мэдээлэл харилцаа холбооны инженерчлэл Тийм Үгүй Тийм
Робот инженерчлэл авто инженерчлэл Тийм Үгүй Тийм
Эрчим хүчний системийн инженерчлэл Тийм Үгүй Тийм
Тархи судлал Тийм Үгүй Тийм
Шинэ биологи Үгүй Тийм Тийм

 

Тавигдах шаардлага:

Магистр, магистр болон докторын сургалт Бакалаврын зэрэгтэй, 2014 оны 2 сараас өмнө бакалаврын зэрэгтэй болох
Доктор Магистр, 2014 оны 2 сараас өмнө магистрын зэрэгтэй болох

 

Тэтгэлэгт хөтөлбөрт

Сургалтын төлбөр

Бүрэн тэтгэлэг

 

Боловсрол, судалгааны ажлыг урамшуулах

Магистр 7,200,000 вон (жилд)

Доктор 12,000,000 вон (жилд)

Оюутны байр

Бүх хүнийг оюутны байраар хангана

Олон улсын солилцоо

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудад суралцах боломж,

Олон улсын хурлуудад оролцох боломж

Засгийн газрын судалгааны хөтөлбөр

DGIST судалгааны хөтөлбөрт оролцох

KBRI (Korean Brain Research Institute) болон DUP (DGIST-UNIST-POSTECH) United Campus -тай хамтран судалгааны хөтөлбөрт оролцох

Холбоо барих:

DGIST admission team

И-мэйл: admission@dgist.ac.kr

Утас: +82-53-785-5146

Вэбсайт: www.dgist.ac.kr/english

 

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар