Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- МУИС-ийн хамт олон сар шинийн золголтоо хийлээ
XVII жарны “Ялгуусан” хэмээгч модон “Морин” жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр МУИС-ийн хамт олон сар шинийн золголтоо хийлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15753
- Цагаан сарын баяр дээр баяр нэмсэн гавьяат багш М.Баянтөр
МУИС-ийн профессор, Газарзүйн тэнхимийн ахмад багш М.Баянтөр XYII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн босгон дээр “Монгол Улсын гавъяат багш” гэсэн эрхэм хүндтэй цолоор шагнууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15821
- Хичээл баталгаажуулалтын талаар
2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл баталгаажуулалтыг үргэлжлүүлэн 2014 оны 2 сарын 3-аас эхлэн 14 хоногийн хугацаанд буюу 2 сарын 16-ны өдрийг дуустал оюутан хийх ба сургалтын төлбөрийг банкны системээр дамжуулан цахим хэлбэрээр хийнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15770
- МУИС дэлхийд 2264 дугаарт, ШУТИС 6426 дугаарт жагсав
Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудыг вэб хандалтаар нь жагсаажээ. Ингэхдээ нийт 200 гаруй орны их дээд сургууль, коллежийг хамруулан судалгаа хийсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15813
- Инженер, технологийн 1000 гаруй мэргэжилтнийг Япон Улсад бэлтгэнэ
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хэрэгцээ шаардлагын талаарх урьдчилсан судалгааг Японы талаас хийжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15796
- Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна
“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг,хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15790
- Эрасмус Мундусын GATE тэтгэлэгт хөтөлбөрийн докторын солилцоо, докторын дараах сургалтанд МУИС-ын багш, оюутнууд 3 сарын 3 хүртэл бүртгүүлэх боломж нээгдлээ
Хөтөлбөрийн бүртгэл 1 сарын 31 хүртэл үргэлжилсэн ч докторын дараах сургалт болон докторын солилцооны хөтөлбөрт материалаа өгсөн иргэдийн тоо бага байгаагаас 3 сарын 3-ны өдрийг хүртэл МУИС-ын оюутан, багш, албан хаагчид дээрх төрлүүдээр бүртгүүлэх боломжтой боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15828
- Гадаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан ерөнхий мэдээлэл
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд2011 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000 гаран иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15793