Эрасмус Мундусын GATE тэтгэлэгт хөтөлбөрийн докторын солилцоо, докторын дараах сургалтанд МУИС-ийн багш, оюутнууд 3 сарын 3 хүртэл бүртгүүлэх боломж нээгдлээ

Share Button

Хөтөлбөрийн бүртгэл 1 сарын 31 хүртэл үргэлжилсэн ч докторын дараах сургалт болон докторын солилцооны хөтөлбөрт материалаа өгсөн иргэдийн тоо бага байгаагаас 3 сарын 3-ны өдрийг хүртэл МУИС-ын оюутан, багш, албан хаагчид дээрх төрлүүдээр бүртгүүлэх боломжтой боллоо.

Бүртгүүлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Сүүлийн 5 жилд 12-оос дээш сарын хугацаанд Европын орнуудад ажиллаж, суралцаагүй байх. (3-р зорилтот бүлгийн хүмүүст хамаарахгүй)
  • Erasmus Mundus Action 2 (EMA2) хөтөлбөр болон Erasmus Mundus External Cooperation Window (EMECW)-ний тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргаж байгаагүй байх
  • Зорилтот бүлэг болон солилцооны хөтөлбөрийн шаардлагыг хангасан байх
  • Хүлээн авагч их сургуулийн шаардлага хангах хэлний мэдлэгтэй байх

GATE хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтэй, докторын солилцоо, докторын дараах сургалтыг сонирхож байгаа иргэд өргөнөөр бүртгүүлнэ үү.

Хөтөлбөрийн талаар www.jku.at/gate вэбсайт руу орж мэдээлэл авах, https://news.num.edu.mn http://www.num.edu.mn/contentpage.htm?mid=374 линкээс англи, монгол хэл дээр бэлдсэн мэдээллийг хайн унших боломжтой.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар