МУИС-ийн ЗАВХАН сургуулийн 40 жилийн ойд зориулсан
“Бүс нутгийн хөгжил: өрсөлдөх чадвар, нөөц боломж, чиг хандлага”
сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
1.Зорилго:
– Монгол оны баруун бүс болон түүнтэй хил залгадаг гадаадын бүс нутгуудын хөгжлийн тулгамдсан асуудлуудаар эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнг хамтран хэлэлцэх
– Гадаад, дотоодын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх
– Багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох
– Сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга, туршлагыг солилцох
2. Хурал зохион байгуулагч: МУИС-ийн ЗАВХАН сургууль
3. Хурал зохион байгуулагдах газар: Завхан аймаг.Улиастай хот. МУИС-ийн Завхан сургууль
4. Хурал зохион байгуулагдах хугацаа: 2014 оны 5-р сарын 15-16 нд
5. Оролцох байгууллагууд:
1.МУИС-ийн Завхан сургууль
2.МУИС-ийн Бизнесийн сургууль
3. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
4. МУИС-ийн Хууль зүйн сургууль
5. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
6. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
7. МУИС-ийн Орхон сургууль
8. Ховд их сургууль
9.ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль
10.Шинжлэх ухааны академи
11. Үндэсний хөгжлийн Хүрээлэн
12. Завхан аймгийн ЗДТГ
13. Говь-Алтай аймгийн ЗДТГ
14. Ховд аймгийн ЗДТГ
15. Баян-Өлгий аймгийн ЗДТГ
16. Увс аймгийн ЗДТГ
17.ОХУ-ын Горный Алтайн их сургууль
18..ОХУын Алтайн их сургууль
19. ОХУ0-ын Тувагийн их сургууль
20.БНХАУ-ын ШУӨЗО –ны Санхүү-эдийн засгийн их сургууль
21.Ойрад монголчуудын нийгэмлэг
6.Хуралд хэлэлцүүлэх бүтээлийн чиглэл:
Энэхүү хурлаар Монгол орны баруун бүс болон түүнтэй хил залгадаг гадаадын бүс нутгуудын хөгжлийн гарц, өрсөлдөх чадвар, нөөц боломж, ирээдүйн чиг хандлага, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм..
Хуралд хэлэлцүүлэх илтгэлүүд дараах салбаруудаар зохион байгуулагдана.
- Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудал
- Бүс нутгийн нийгмийн хөгжлийн асуудал
- Бүс нутгийн байгалийн нөөц, түүний ашиглалтын асуудал
7.Бүтээлийн агуулгад тавигдах шаардлага:
1. Шинжлэх ухааны онолын үндэслэлтэй байх
2. Баримт нотолгоотой, практик ач холбогдолтой байх
3. Судалгаа, шинжилгээний тодорхой арга, аргачлал ашигласан байх
4. Асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаа дэвшүүлсэн байх
8.Бүтээлийн бичиглэлд тавигдах шаардлага:
1. илтгэлийн нэр
2. илтгэгчийн овог, нэр, эрдмийн зэрэг цол, цахим хаяг.
3. хураангуй орос, англи хэлний аль нэг хэл дээр бичигдсэн байх
4. үндсэн илтгэл 8 хүртэл нүүр.
5. түлхүүр үгс 5-6 үг
6. илтгэл Word программ дээр бичигдэнэ.
7. Үсгийн фонт: Times New Roman
8. Үсгийн өндөр: 12
9. Мөр хоорондын зай: 1.5.
10. Зургийг JPG өргөтгөлөөр, хүснэгт, графикийг Excel программ дээр үйлдсэн байх.
Шаардлага хангасан илтгэл хурлын эмхтгэлд нийтлэгдэнэ.
9.Илтгэлийг хүлээн авах хугацаа: Хуралд оролцогчийн мэдүүлэг, илтгэлийг
2014 оны 4-р сарын 01 ний дотор электрон хэлбэрээр:
deemee_5@ yahoo.com хаягаар хүлээн авна.
10.Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт
Хуралд сургууль, байгууллага тус бүрээс 5 хүртэл төлөөлөл оролцоно.
Оролцогчийн хураамж: 20 $. /Энэхүү зардал нь хурлын материаллууд хэвлэх,
экскурсийн болон зохион байгуулалтын арга хэмжээнүүдэд зориулагдана/.
11. Хурлын үйл ажиллагааны зардал.
– Ирэх, буцах унааны зардлыг хуралд ороцогчид өөрсдөө хариуцна.
– Байр, хоолны зардлыг зохион байгуулагч байгууллага хариуцна.
12.Хуралд оролцогчийн мэдүүлэг:
1 |
Байгууллага |
|
2 |
Овог, нэр /бүтэн/ |
|
3 |
Эрдмийн зэрэг, цол |
|
4 |
Албан тушаал |
|
5 |
Харилцах утас, Е mail хаяг |
|
6 |
Илтгэлийн нэр |
|
Та бүхнийг бидний хуралд хамтран оролцохыг урьж байна.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Харилцах утас: 976-70462233. 976-70462346.
976-99118647. 976-99469664.
Е mail хаяг: deemee_5@ yahoo.co